Цаг хугацааны тухай эргэцүүлээгүй цагын мөн чанарыг таних гэж оролдоогүй нэг ч гүн ухаантан нэг ч туйлбаргүй уран бүтээлч байгаагүй Цагын тухай олон санаа, эссе, бясалгал, бүтээл туурвил байдгийн магадгүй хамгийн гайхамшигтай нь гэгээн Августины цаг хугацаа гэж юу сан билээ. Хэмээх гүн ухааны эргэцүүлэл ч байж мэднэ. Энэ тухай та бүхэнд өгүүлье.

Цаг хугацаа гэж юу сан билээ? Хэрвээ надаас энэ тухай асуухгүй бол би үүнийг мэднэ. Харин ингэж асуусан хүнд тайлбарлах гэхийн бол би мэдэхээ больчихно. Гэхдээ хэрэв юу ч болж өнгөрөөгүй бол өнгөрсөн цаг гэж үгүй байсан, Хэрэв юу ч ирж байгаагүй бол ирээдүй цаг ч гэж байхгүй байсан гэдгийг л сайн мэдэж байна. Өнгөрсөн ч гэж байхгүй, бас ирээдүй ч бий болохгүй бол, өнгөрсөн ба ирээдүй хэмээгч энэ хоёр цаг яаж байхсан билээ? Бас хэрвээ одоо цаг ямагт одоогоороо л үргэлжилж хэзээ ч өнгөрсөн рүү шилддэггүй байсан бол энэ нь ерөөсөө цаг хугацаа биш, харин өнө мөнх болж таарна. Одоо цаг гэдэг өнгөрсөн рүү оддог учраас л цаг хугацаа болж байгаа юм шүү дээ... Цаг хугацаа үгүй болох гэж тэмүүлдэг тулдаа оршиж байгаа юм гэж бид хэлэхэд ер нь юун алдаа болохсон билээ...

Ертөнц бүтээгдэхээс өмнө цаг хугацаа гэж байгаагүй бүтээгдсэн тэр туурвил нь ямар нэгэн хөдөлгөөнд орсон: ертөнцөд бий болсон энэ хөдөлгөөн, өөрчлөлтийн агшин бол цаг хугацаа юм...

Цаг хугацаа гэдэг чинь юуг төлөөлж байгаа билээ.Түүний /урт/, /богино/, гэдгийг юу гэж ойлгох вэ? Өнгөрсөн үед бол тэр чинь ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгвэл ирээдүйд? Тэнд ч бас бий болоогүй байгаа Тэгэхлээр, одоо цагт л байдаг гэсэн үг.Гэхдээ хэрэв бид зуун ч юм уу, жил сар өдөр, цаг гээд одоо цагийн дурын урттай аль нэг хэсгийг авлаа гэхэд, тэр ч бас гурван зааг хэсэгтэйг олж харах болно. Цэг нь өнгөрсөнд, нөгөө нь ирээдүйд харьяалагдаж, гурав дахь буюу цааш хуваахын аргагүй хамгийн богинохон хэсэг болох агшин төдий нь л одоо цагийг төлөөлнө. Тэр бол үргэлжлэх ч аргагүй тийм богино товчхон. Хэрэв үргэлжиллээ гэхэд , өнгөрснийг ирээдүйгээс л зааглан харна уу гэхээс, одоо цаг бол үргэлжилж өрнөдөггүй. Үгүй, тэгвэл бид цаг хугацааг яаж хэмжиж, цагийн хэсэг тус бүрийг хэрхэн харьцуулах болж байна аа?

Тэр барагдашгүй цаг хугацаа гээч хаана оршдог хэрэг вэ?...

Цаг хугацаа зөвхөн бидний сэтгэлд оршино. Өнгөрсөн нь ой дурсамжид, ирээдүй нь-хүлээлтэд. Түүнийг одоо цагийн доторхи зарим шинжүүдээр нь урьдчилан харж болно. Одоо цагийн мөн чанар бясалгалыг бүрдүүлдэг...

Цаг хугацааг-Өнгөрсөн, одоо, ирээдүй, гэж нэрлэхгүй байх нь дээр. Харин /Өнгөрсний одоо цаг/, Одоогийн одоо цаг/, /Ирээдүйн одоо цаг/, гэж яриваас зохилтой. Энэ гурван цагыг би сэтгэлээс өөр хаана ч олж үзэхгүй...

Сэтгэл минь би чиний гүнд цаг хугацааг хэмжиж байна. Хажуугаар өнгөрөх учралаас төрсөн сэтгэгдэл чиний дор үлдэж, Харин тэр өнгөрснийг биш, чам дотор яг одоо байгааг л хэмжнэм. Цагыг хэмжингээ би сэтгэлээ хэмжнэм...

0 comments:

About

Paradox