Хүний бие махбодийн онцлогтой холбогдон хүний сэтгэл зүйн хувийн онцлогийг тодорхойлдог нэг үзэгдэл байдаг. Түүнийг нь темперамент гэж нэрлэдэг. Олон судлаачид энэ үзэгдлийг тайлбарлах оролдлого хийж байсан. Тухайлбал Гиппократ, Гален, Кант, Кречмер, Павлов г.м. Эдгээрээс Павлов гуай л эцсийг нь тавих шиг болсон. Харин энэ удаа биеийн хэлбэр галбирын онцлогтой холбож тайлбарласан нэгэн онолыг толилуулж байна. Ялангуяа сэтгэл судлалын мэргэжлийн оюутнууд үзвэл зүгээр биз. Ийм хогийн юм монгол хэл дээр олдохгүй байхад багш хий ч гэх шиг хөгийн хөгийн юм их тохиолддог шүү.
У.Шелдоны үзэл баримтлал
.....У.Шелдон эцэст нь амьдрал дээр бие бялдараар нь 3 хэв шинжид ангилжээ.
Үүнд: Эндоморфный
Мезоморфный
Эктоморфный гэж ангилсан.
- Эхний хэв шинж буюу эндоморфны хэв шинжид тарган, том гэдэстэй, бие махбодын сулавтар хөгжилтэй,богино үе мөчтэй хүмүүсийг хамруулж авч үзжээ.
- Хоёрдохь хэв шинж буюу Мезоморфны хэв шинжид туранхай гуалиг, шөрмөслөг,хүч чадалтай хүмүүсийг хамруулсан.
- Гуравдахь хэв шинж буюу Эктоморфны хэв шинжид өндөр туранхай буюу чац өндөртэй эмзэг бие махбодьтой, хүч чадал муутай хүмүүсийг хамруулсан байна.
У.Шелдон нь үүнээс гадна дээрх 3 хэв шинжээ тус тусад нь нэг нэг темпераментэд авч үзсэн ба темперамент тус бүрийхэн зан чанрыг тодорхойлсон.
- Эндоморфный-Висцертония темперамент “ аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс энэ хэв шинжид хамаарна “. Ийм темпераментын хүмүүс нь: биеийн хөдөлгөөн бага, хайр дурлалд дуртай, их иддэг, хүмүүстэй нөхөрсөг нийтэч байх дуртай, эелдэг ааштай, хайраар дутаж байдаг тийм болхоор эргэн тойрныхоо хүмүүсийг үргэлж сэтгэл санаагаар дэмжиж урамшуулж байдаг, жоохон зүйлд сэтгэл нь хөөрдөг, тэвчээртэй, тайван хүмүүс ба сэтгэлийн хөдөлгөөн нь хүчтэй илэрдэггүй, аливаа зүйлийг хөнгөнөөр хүлээж авдаг.
- Мезоморфный-Соматотония темперамент “аливаа юмыг өөрийн биеийн хүчээр шийддэг хүмүүс энэ хэв шинжид хамаарна”Ийм темпераментын хүмүүс нь: Өөрийн биеийн хөдөлгөөндөө бат итгэдэг, эрч хүчтэй, азаа үзсэн зүйлд дуртай, шийдэмгий баатарлаг зантай, түрэмгий, сэтгэл зүйн хувьд эмзэг биш, олон нийтийн дунд айж эмээдэггүй, энэрч өрөвдөхийг мэддэггүй, дуу шуу ихтэй, аливаа зүйлийг бодитоор сэтгэдэг, өвчнөө сайн тэсвэрлэдэг, согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ өөртөө эрдэж түрэмгий болдог байна.
- Эктоморфный-Церебротония”аливаа зүйлийг маш их бодсоний үндсэн дээр хийдэг хүмүүс”Ийм темпераментын хүмүүс нь: биеийн хөдөлгөөн удаан, ганцараа байх дуртай, ганцаараа байхдаа зөвхөн бодож тунгаахад анхаардаг, сэтгэлийн хөдөлгөөн огцом, нүүрний хөдөлгөөн сайтай, нийгмийн үйл ажиллагаанд идэвхигүй өөрийгөө тусгаарласан маягтай байдаг, нэг хэвийн үйлдлэээс зайлсхийдэг, нам аярхан дуутай, дуу шуугианд дургүй, хэтэрхий эмзэг,уян сэтгэлтэй, юмыг далд нууц хувийн бодлоор сэтгэдэг, зан чанартай хүмүүс тус тус ордог байна.
0 comments:
Post a Comment