Бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн зарим нь удаан ,хөдөлгөөн дөлгөөн,ямар ч бачимдана гэж үгүй.Гэтэл нөгөө хэсэг нь түргэн огцом зантай,шаралхуу,хэл ам хурцтай.Бас нэг өөр хэсэг нь баяр баясгалантай ,нийтэч,цовоо сэргэлэн байхад дуу шуу муутай ,бүрэг ичимхий нэг хэсэр байна.Эдгээр онцлогуудыг темпераменттай холбоотой гэж үздэг.Темперамент гэдэг үг латинаар зөв хольц гэсэн утгатай үг болно.Темпераментийн талаар анх удаа манай он тооллоос өмнөх 460-377 онд амьдарч байсан Грекийн эмч Гипокрхт тайлбарлахдаа хүний биед байгаа шингэний харьцаанаас болж байна гэж үзжээ.Тэрээр сангвиник/грекээр sanqis цус/ зүрхнээс ялгаруулах цус ихтэй хүмүүс -нүүрний баясгалантай ,цовоо золбоотой ,сэргэлэн түргэн авхаалжтай ,флегматик /fligma -салс/ тархинаас ялгаруулах сальс дийлэнх хүмүүст сэтгэлийн хөдөлгөөн багатай,гөлгөр,удаан залхуу холерик/chloe- цөс/ элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүмүүс шаралхуу ,ууртай түргэн,гөжүүд: меланхолик /melanos chole- хар цөс/ цөсний уутнаас ялгарах хар цөс ихтэй хүмүүс гунигтай ,өлбөгөр,сул,хартай гэж тайлбарлажээ.

И.П.Павлов темпераментийн физилогийн үндсийг анх удаа нээж шинжлэх ухаанд гайхамшигт хувьсал хийсэн юм.

И.П.Павлов уураг тархины гадарт үүсэх хөөрөл саатлын процессын хүч,хөдөлгөөн,тэнцвэрийн харьцаагаар мэдрэлийн хэв шинжийг тогтоосноор темпераментийн физилогийн үндсийг нээж 4 хэв шинжид хуваажээ.

1.Холерик-тэнцвэргүй,хөөрөл давамгайлсан хүчтэй дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжтэй

2.Сангваник-тэнцвэртэй,хүчтэй хөөрөл,саатлын процесс түргэн солигдон явагддаг.

3.Флегматик-тэнцвэртэй,хүчтэй хөөрөл,саатлын процесс удаан солигдон явагддаг.

4.Меланхолик-бусдыг бодвол дээд мэдрэлийн үйл ажиллагаа сул, хүчтэй явагдана гэж сонгодог 4 темперамент ,дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинжтэй холбоотой болохыг харуулжээ.

0 comments:

About

Paradox