(Democritus 460-36он, 100 насалсан)
Эртний Грекийн философич Демокрит Абдерад сурвалжит язгууртай, баян айлд мэндэлсэн боловч, тэр их өв хөрөнгөө орхин, насан туршдаа ядуу тарчиг амьдарч, гүн ухааны төлөө биеэ зольсон юм.
Тэрээр туйлбартай эрдэмтэн, судлаач байлаа. Мөн аливаа тодорхойгүй зүйлийн учрыг олох гэж машид хорхойсдог байв.
Демократын сургаалын гол цөм нь орчлонгийн эх, атом, хоосон чанар дээр суурилж байсан юм. Тиймээс ч атомизмыг үндэслэгч гэдэг. Тэрээр “атом бол нүдэнд үл үзэгдэм жижигхэн, хуваагдашгүй хатуу” хэмээн үзсэнээрээ бусдын зүй тогтол цаашид хуваагдахгүй эгэл хэсгээс бүрдэнэ гэсэн ойлголтыг суталчилжээ. Гэхдээ атомууд болон хоосны тухай ойлголтод хязгаар үгүй гэж чухалчилсныг нь огоорч болохгүй.
Бодисын бүтцийн тухай бясалгалууд нь орчлонт ертөнцийн тогтолцоог эргэцүүлэхэд хүргэсэн байна. Эндээс Демокритын бас нэг содон санаа болох: “хязгааргүй олон ертөнц бий. Зарим ертөнцөд нар сар ч үгүй. Заримд нь манайхаас том нар, сар байхаар үл барам, зарим орчлонд бүр хэд хэдэн ширхэг ч бий. Дэлхий ертөнцүүд ч бас олон янз. Нэг хэсэг нь ургаж байхад, нөгөө нь цэцэглэлтийнхээ оргилд хүрч, гурав дахь нь мөхөж байдаг. Нэгэн дээр нь амьдрал үүсч, нөгөө нь сөнөж байна. Хоорондоо мөргөлдөөд сөнөх ч бий. Зарим дэлхийд амьтан ургамал байтугай, ерөөсөө чийг ч үгүй” гэсэн үг урган гарсан нь лавтай.
Демократын үзэл санаанаас
********
Юу ч өөрийнхөө шинж чанараас илүү шинж чанарыг агуулдаггүй. Зөгийн бал зарим хүнд чихэрлэг, заримд нь гашуун санагддаг. Эндээс ямар дүгнэлт гарч байна вэ гэвэл, зөгийн бал чихэрлэг ч биш, гашуун ч биш болж таарлаа.
********
Нэг бол юу ч үнэн биш, нэг бол үнэн бидэнд тодорхой бус.
********
Өөрийгөө ухаантай гэж боддог хүнийг өргөмжлөх шиг тэнэг ажил үгүй.
********
Эцэс хязгааргүй орон зайд яг л над шиг, эцэс төгсгөлгүй олон Демокрит оршин байгаа.
********
Аливаа юм зиндаа зиндаадаа л танигддаг. Хэн бүхэнд яг тэнцэх ижлийг нь бурхад олж өгч тохируулдаг.
*******
Цаг хугацаанд эхлэл үгүй...
********
Үг- үйл хэргийн сүүдэр.
********
Санаандгүй юм гэж байдагггүй. Жишээлбэл, булсан эрдэнэсийг олох болсон шалтгаан нь газар ухасан ч юм уу, мод тарьснаас үүдсэн байдаг. Санамсаргүй тохиолдол гэгчийг хүмүүс өөрсдийнхөө бодлогогүй алхмыг нуух гэж л зохиосон юм.
********
Ор байхгүй юмнаас ямар нэгэн үүсэл бий болохгүй. Оршин байгаа юмнаас шинэ зүйл төрөн гарах боломжгүй. Тэгэхээр аливаа зүйл үүсч буй болно гэдэг нь урьд нэгэнт байсан юмнаас л хуваагдаж тасрах үйл явц өрнөж буй хэрэг.
********
Хууль гэдэг тэнэг зүйл. Үүнийг хүмүүс л бодож зохиосон. Атом хийгээд хоосныг бол байгаль өөрөө бодож олсон.
********
Хүсэх юм багатай хүн л үнэхээр баян.
********
Хүүхэд өсгөнө гэдэг тун ч найдваргүй ажил даа. Асар их тэмцэл, хөөцөлдлөгийн үнээр амжилт гарна. Амжилт гараагүй тохиолдолд учрах газрыг нь юутай ч харьцуулах аргагүй.
********
Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
********
Ямар нэгэн юм байхгүйд халагладаггүй, байгаадаа сэтгэл дүүрэн явдаг хүн л ухаантай ажээ.
********
өчүүхэн хүмүүс гарах аргагүй хүнд байдалд орсон үедээ бурханд андгай тангараг өргөдөг. Харин аюул өнгөрсөн хойно тэр тангаргаа биелүүлдэггүй.
********
Мэргэн ухаанаас дараах гурван чадвар төрөн гардаг: зөв шийдвэр гаргах, алдаагүй ярих, хийвэл зохих зүйлээ хийх.
********
Эр зориг хувь тавилангийн ямар ч цохилтыг юу ч биш болгож чаддаг.
********
0 comments:
Post a Comment