Агшин хором бүрт ухаалаг хэн ч чадахгүй.

Хүн бүхэнд л тэнэг бодол төрдөг.Ухаалаг хүмүүс түүнээ гаргаж хэлдэггүй.

Хэт илэн далангүй байх нь чармай нүцгэн зогсох шиг зохисгүй.

Даруу байгаагаараа гайхуулдаг бол тэр даруу зан биш, даруу зангийн сиймгэр тор нөмөрсөн их зан.

Бардам хүн л бусдын бардам занг үзэн яддаг.

Үг гэдэг навч мэт.Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Үнэнч хүн эцсийн эцэст үргэлж худлаа ярьж явснаа ойлгоно.

Хэрэв бидний зарим нь үхээд зарим нь үлддэгсэн бол үхэл гэдэг хамгийн харамсалтай явдал байхсан.

Хүсэл тачаал бүхэн алдаа гаргахыг албаддаг.Харин хамгийн инээдтэй хөгийн хүслүүд маань дурлахыг шаарддаг.

Хөнгөмсөг хүүхэн таныг хөнгөмсөг л хуурна.Харин буурьтай хүүхэн бол хуурч мэнлэлдээ ч гэнэ алдахгүй.

Дурлалын тухай ярина гэдэг ярих юмаа мэдэхээ болино гэсэн үг.

Гэрлэлт бол хоёулаа дамжлахаас өөр аргагүй хүнд ачаа юм. Заримдаа 3-уулаа ч дамжлах тохиолдол гардаг.

Хайр дурлалгүй гэрлэлтийн ойр орчимд гэрлээгүй хайр дурлал бий болно.

0 comments:

About

Paradox