
Гватемалын ширэнгэд нэгэн хачин хөлөг буугаад явсны дараа хүмүүс очиж сонирхож байгаад 2164 онд хийсэн зоосон мөнгө олсон байна.
1912 онд Лондонгоос Глазго руу явж байсан галт тэргэнд гэнэт нэгэн хачин хүн гарч ирэн хашгирч эхэлсэн байна. Тэр хүнийг тайвшруулахаар оролдож хаанаас яаж гарч ирсэнийг асуухад мэдэхгүй бас хаана байгаагаа мэдэхгүй байна гэхлээр нь галт тэрэгний цонхоор харуулсанд улам их айж цонхоор үсрэхийг оролдсон байна. Тэр хүн гарч ирсэн шигээ ор сураггүй алга болж зөвхөн малгай авч явсан ташуур нь үлдсэн байна. Түүнийг нь судлахад 18 –р зууны үед хамаарах эд байж харин тэр хүн гарч ирсэн газар дээр үед тосгон байсан юм санж.
1987 онд Москвад метронд нэгэн хачин хиймэл хүн мэт эмэгтэй хүн роботын хоолойгоор хүмүүсээс Энэ хэдэн он бэ? гэж асууж хүмүүсийг сандраасан байна.
Нэгэн Питер Вилямс гэдэг англи хүн аянгатай бороотой үед явж байгаад ойрхон буусан аянганд нэрвэгджээ. Ухаан орсны дараа төөрснөө мэдээд зам тосож машин зогсоогоод ойрхон аль нэг эмнэлэгт хүргэж өгөхийг гуйсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэж өгсний дараа тэр хоёр өдөр хэвтэж дараагаар нь босож зугаалах гэтэл өмд нь түлэгдсэн байсан учир хөрш өвчтөнөөсөө өмдийг нь гуйж өмсжээ. Зугаалж ирээд өмдийг нь буцааж өгөх гэтэл өмдний эзэн байсангүй, эмч нар ч түүнийг танихгүй хачин зүйл болоод байв. Эмч нар нь нэр усаараа байх авч нэг л өөр болчихсон байлаа. Тэд бүгд хөгширчихсөн байв. Тэр хүний өмдийг лавлаж асуухад аль хэдийн 20 жилийн өмнөөс үйлдвэрлэхээ болчихсон хэн ч өмсдөггүй хоцрогдсон загвартай өмд байв.
1980 онд 19 настай нэгэн залууг гэрэлтсэн шар бөмбөлөг бүрхэж долоо хоног алга болсон байна. Дараа нь алга болсон газраа гэнэт гарч ирсэн бөгөөд түүнд энэ үед хэдхэн минут л болох шиг санагдсан гэж тэр хэлжээ.
0 comments:
Post a Comment