(Democritus 460-36он, 100 насалсан)

Эртний Грекийн философич Демокрит Абдерад сурвалжит язгууртай, баян айлд мэндэлсэн боловч, тэр их өв хөрөнгөө орхин, насан туршдаа ядуу тарчиг амьдарч, гүн ухааны төлөө биеэ зольсон юм.

Тэрээр туйлбартай эрдэмтэн, судлаач байлаа. Мөн аливаа тодорхойгүй зүйлийн учрыг олох гэж машид хорхойсдог байв.

Демократын сургаалын гол цөм нь орчлонгийн эх, атом, хоосон чанар дээр суурилж байсан юм. Тиймээс ч атомизмыг үндэслэгч гэдэг. Тэрээр “атом бол нүдэнд үл үзэгдэм жижигхэн, хуваагдашгүй хатуу” хэмээн үзсэнээрээ бусдын зүй тогтол цаашид хуваагдахгүй эгэл хэсгээс бүрдэнэ гэсэн ойлголтыг суталчилжээ. Гэхдээ атомууд болон хоосны тухай ойлголтод хязгаар үгүй гэж чухалчилсныг нь огоорч болохгүй.

Бодисын бүтцийн тухай бясалгалууд нь орчлонт ертөнцийн тогтолцоог эргэцүүлэхэд хүргэсэн байна. Эндээс Демокритын бас нэг содон санаа болох: “хязгааргүй олон ертөнц бий. Зарим ертөнцөд нар сар ч үгүй. Заримд нь манайхаас том нар, сар байхаар үл барам, зарим орчлонд бүр хэд хэдэн ширхэг ч бий. Дэлхий ертөнцүүд ч бас олон янз. Нэг хэсэг нь ургаж байхад, нөгөө нь цэцэглэлтийнхээ оргилд хүрч, гурав дахь нь мөхөж байдаг. Нэгэн дээр нь амьдрал үүсч, нөгөө нь сөнөж байна. Хоорондоо мөргөлдөөд сөнөх ч бий. Зарим дэлхийд амьтан ургамал байтугай, ерөөсөө чийг ч үгүй” гэсэн үг урган гарсан нь лавтай.

Демократын үзэл санаанаас

********

Юу ч өөрийнхөө шинж чанараас илүү шинж чанарыг агуулдаггүй. Зөгийн бал зарим хүнд чихэрлэг, заримд нь гашуун санагддаг. Эндээс ямар дүгнэлт гарч байна вэ гэвэл, зөгийн бал чихэрлэг ч биш, гашуун ч биш болж таарлаа.

********

Нэг бол юу ч үнэн биш, нэг бол үнэн бидэнд тодорхой бус.

********

Өөрийгөө ухаантай гэж боддог хүнийг өргөмжлөх шиг тэнэг ажил үгүй.

********

Эцэс хязгааргүй орон зайд яг л над шиг, эцэс төгсгөлгүй олон Демокрит оршин байгаа.

********

Аливаа юм зиндаа зиндаадаа л танигддаг. Хэн бүхэнд яг тэнцэх ижлийг нь бурхад олж өгч тохируулдаг.

*******

Цаг хугацаанд эхлэл үгүй...

********

Үг- үйл хэргийн сүүдэр.

********

Санаандгүй юм гэж байдагггүй. Жишээлбэл, булсан эрдэнэсийг олох болсон шалтгаан нь газар ухасан ч юм уу, мод тарьснаас үүдсэн байдаг. Санамсаргүй тохиолдол гэгчийг хүмүүс өөрсдийнхөө бодлогогүй алхмыг нуух гэж л зохиосон юм.

********

Ор байхгүй юмнаас ямар нэгэн үүсэл бий болохгүй. Оршин байгаа юмнаас шинэ зүйл төрөн гарах боломжгүй. Тэгэхээр аливаа зүйл үүсч буй болно гэдэг нь урьд нэгэнт байсан юмнаас л хуваагдаж тасрах үйл явц өрнөж буй хэрэг.

********

Хууль гэдэг тэнэг зүйл. Үүнийг хүмүүс л бодож зохиосон. Атом хийгээд хоосныг бол байгаль өөрөө бодож олсон.

********

Хүсэх юм багатай хүн л үнэхээр баян.

********

Хүүхэд өсгөнө гэдэг тун ч найдваргүй ажил даа. Асар их тэмцэл, хөөцөлдлөгийн үнээр амжилт гарна. Амжилт гараагүй тохиолдолд учрах газрыг нь юутай ч харьцуулах аргагүй.

********

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.

********

Ямар нэгэн юм байхгүйд халагладаггүй, байгаадаа сэтгэл дүүрэн явдаг хүн л ухаантай ажээ.

********

өчүүхэн хүмүүс гарах аргагүй хүнд байдалд орсон үедээ бурханд андгай тангараг өргөдөг. Харин аюул өнгөрсөн хойно тэр тангаргаа биелүүлдэггүй.

********

Мэргэн ухаанаас дараах гурван чадвар төрөн гардаг: зөв шийдвэр гаргах, алдаагүй ярих, хийвэл зохих зүйлээ хийх.

********

Эр зориг хувь тавилангийн ямар ч цохилтыг юу ч биш болгож чаддаг.

********

Эр эмийн ажил хийж байх үедээ бид хүн төрхөө тайчиж хаядаг.

Танд ямар өнгийн хувцас, цүнх, нүдний шилний гэр сонгох үед та тохиолдлоос хамааралтай байдаг гэж санадаг. Үнэндээ тийм биш юм. Таны дуртай өнгө таны зан аашийг бараг хэлээд өгнө. Манай сорил өөрийгөө мэдэхэд чинь тусална. Үр дүн бодитой байх үүднээс танд дуртай өнгөө дотуур хувцасаараа дүгнэхийг хүсье. Таны хувцасны ихэнх нь ямар өнгөтэй байна вэ? Өдөр тутмын хувцсыг үнэтэй дэлгүүрээс загвар зохион бүтээгчийн нэрэнд хууртан авдаг, зарим нэгийг нь бусад, бидний дуртай өнгийг үл хамааран бэлэглэдэг. Иймд ямар өнгө таны биед ойр байна тэр л таны дуртай өнгө мөн.

Хөх. Тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насанд л ил тод илэрэнэ. Томрохын хирээр та мэдрэмжээ нууж хүүхэд шиг харагдахгүйн тулд гайхах шагшрах сэтгэлээ хэзээ ч ил гаргахгүй үйл хөдлөл, санаа бодолдоо чөлөөтэй, хүмүүстэй харилцах дуртай, гэхдээ өөртөө л найдах нь дээр гэж үздэг. Саад тогтгороос айдаггүй, учир нь ямарч байдлаас гарах чадвартай гэдэгтээ хатуу итгэлтэй байдаг. Таныг албадах үнэнээ хэлэхийг шаардахад та дургүй, тэгээд ч та хэзээ ч худлаа хэлдэггүй. Таны зан ааш гүн мөрөн, нуурын адил эхлээд харахад ёроол нь харагдахгүй, хүйтэн ус гэхдээ маш хүчтэй урсгалтай болохыг мэдэрнэ.

Цэнхэр. Энхрий намуухан сайхан өнгө. Та бүхий л амьдралын турш энэ өнгөнд дуртай байсан бол та их эмзэг, сул дорой хүн юм. Та тулгуур болох эр хүнийг хайдаг ба ихэнхдээ олж чаддаг. Бусдыг ойлгож чаддаг тул танд хайртай байдаг. Гэхдээ та амьдралдаа идэвхгүй байж бусдыг дагах дуртай. Та шийдвэр гаргаддаггүй. Таныг үг, үйл хөдлөлөөр эмзэглүүлэхэд амархан гэхдээ та муу санадаггүй. Та дурламтгай, дур булаам, гэвч найз нөхдүүд чинь танаас холдлох нь их. Энэ нь нэгдүгээрт таны мөнхийн идэвхгүй байдал тэднийг холдуулдаг, хоёрдугаарт тэд таныг уучилна гэдгийг баттай мэддэг ажээ. Та нарны гэрэлд баясаж уулнаас урсах сэрүүн горхи юм. Энэ горхины дэргэд бүгдэд л сайхан байх боловч уухаас биш усанд орж болохооргүй жижиг юм.

Нил ягаан. Оньсого мэт хүмүүст энэ өнгө таалагддаг. Амьдралдаа ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг хайдаг болов уу гэмээр. Та бодит уйтгартай амьдралаас залхаж өөрийгөө сайхан бүхнээр хүрээлүүлэхийг хүснэ. Таны үйл хөдлөл дэгжин чамин, бусдыг таныг ахин дүгнэхэд хүртэл цочролд оруулах дуртай. Гэхдээ энэ бүгдийн цаана бага насны үед үүссэн өөртөө итгэлгүй байдал байна. Иймд таны бодлоор амьдрал хүүхдийн том ертөнцөөс айх айдастай маш төстэй байна. Та ухаантай сайхан, ур чадвартай гэхдээ бүгд таныг цорын ганц гэж бодоосой гэж хүсдэг. Гэхдээ та үүнд яаж хүрэхээ мэдэхгүйгээс гутардаг. Та өөрийн амьдарлын зорилгоо тодорхой боловсруулахыг оролдоод үзээрэй тэгвэл та амжилтанд хүрнэ.та шидтэний нил нөмрөгтэй адил ид шидтэй боловч зөвхөн шидтэний гарт чадвартай болно, бусдын гарт зөвхөн эд зүйл.

Гүн ногоон. Ийм өнгөнд дуртай эмэгтэй өөртөө итгэлтэй гүдэсхэн. Та хаанаас хаашаа яах гэж явж байгаагаа баттай мэддэг хүн шиг амьдралаа зохицуулдаг. Та сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг. Үүнийгээ ашиглаад та гайхалтай удирдагч болж чадна. Ихэнх нь таныг хараад чулуун зүрхтэй гэж боддог. Хэрвээ та ингэж бодоосой гэж хүсэхгүй байвал хааяа ч болов биеэ сул тавьж бусдад хайрлаж үзэн ядаж чаддагаа харуул. Тэд ч таныг биеэ барих чадвартай хүн болохыг ойлгоно. Та олон зуун жилийн настай модны адил шуургыг, бороо зудыг ч тайван давж өнгөрдөг. Учир нь энэ бүгд болоод өнгөрнө,харин мод байсан газраа л үлдэнэ гэдгийг та мэддэг.

Цайвар ногоон
Та итгэмтгий амьдралаас таашаал авдаг нэгэн. Гэхдээ

хүмүүс таыг богино ухаантай, чухал шийд гаргах чадваргүй гэж үздэг. Гэвч тийм биш та сайн зүйлд итгэдэг, хийж болох бүхнийг хийдэг. Хэрэв итгэмтгий биш байсан бол их зүйлд хүрэх чадвартай. Таныг хуурч гомдоох нь их, гэхдээ та хаширдаггүй дахиад л итгэдэг. Хайр дурлалд бүрэн автдаггүй бол дээр л байхсан, гэхдээ та тийм хүн учир яах ч билээ. Та нялх ногоотой адил, түүнийг яаж ч гишгэлсэн шүүслэг цэвэрхэн хэвээр байж бусдыг баясгадаг.

Шар. Шийдэмгий бардам зантай. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Худлаа магтсан ч танд таалагддаг. Бусдыг дагах дургүй, энэ уян хатан бус

байдлаасаа болоод жинхэнэ найз нөхөд цөөн. Та ойр байгаа хүмүүсээ анхааралтай хардаа, тэдэнд ямар нэгэн юм таны зүгээс хэрэгтэй байж магадгүй. Та том амжилтыг хүсдэг, жижиг зүйл хийх дургүй. Таны үгэнд итгэж болохгүйь гэхдээ та ямар ч хүнийг хөгжөөж чаддаг тул бусад дутагдлыг тань үл анзааран таныг урьдаг, урих ч болно. Та ч тэдэн шиг бусдад хандаад үзвэл яасан юм бэ? та хөөрхөн дэгдээхэйтэй адил хөгжилтэй, анхаарал татсан, гэхдээ дуу ихтэй, ашиг багатай.

Улбар шар. Байнга өндөрт байхыг хүсдэг. Дайчин зантай, гутардаггүй, амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй байдал чинь таныг ямар ч байсан үзэсгэлэнтэй болгож, эрчүүд ч дуртай байдаг. Та ямар ч нөхцөл байдлаас ухаалаг гарц олно, ямар ч асуудлыг шийднэ. Ямар нэгэн таагүй юм болбол та өөрөө болохгүй зүйл хийжээ гэдэгтээ итгэлтэйбайдаг. Хариуцлагатай, өөртөө маш олон үүрэг хүлээдэг. Гэхдээ хүчээ зөв үнэлээгүйгээс хааяа сэтгэлийн хямралд орж бүх юмнаасаа татгалзаж, бусадтай харилцахаа больдог. Заримдаа ийм зожигролын үе удаан үргэлжилдэг. Та улаан жижигхэн галтай төстэйв хуурай мод бага багаар хаяаад байвал асаад л дулаан илч бэлэглэнэ. Харин шууд олон мод хаячихвал, анивалзаж байгаад унтарчихна.

Улаан. Дарангуйлалын өнгө. Та зоригтой, зөрүүд, шийдэмгий эмэгтэй. Эрх мэдэл, нэр хүндэд дуртай мөн бусдыг захирах дуртай. Бүгдийг гартаа авахыг илүүд үздэг, учир нь та удирдахгүй бол ажил бүтэхгүй гэж байнга дотроо бодож байдаг. Та эрч хүчтэй тул бусад хүмүүс таныг дагадаг. Гадаад байдал тань өөтөө итгэлтэй, хүчтэй байгааг илтгэж байдаг. Та бэлгийн амьдралдаа ч идэвхитэй үүргийг гүйцэтгэхийг илүүд үздэг. Гэхдээ таныг үг дуугүй дагах эрэгтэйг та хэзээ ч хайрлахгүй. Гэвч танаас хүчтэй эр хүн таарвал, үнэнчээр хайрлана. Улаан өнгө бол булгилсан халуун цусны өнгө, энэ цус таны биеэр тархаж эрч хүчийг өгдөг.

Улаан ягаан. Энхрий, гэмгүй, итгэмтгий байдлыг илтгэнэ. Хэдэн ч настай байсан сэтгэлээрээ та 15 настай. Таныг хүрээлэн буй ертөнц гайхалтай сайхан. Та итгэл найдвар, мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй. Гэхдээ таны агаарын цамхагийг устгах зүйл амьдралд чинь хэзээ нэгэн цагт гарч ирнэ. Тэр цагт та хүссэн, хүсээггүй насанд хүрсэн эмэгтэйн нүдээр орчноо харна. Иймд бага багаар ертөнцийг таньж байсан нь дээр бус уу? Багаас эхэл, тийм чухал биш ч бие даасан шийд гарга. Бусад хүмүүс яаж амьдардгийг хар. Та жижиг ягаан сарнайтай адил сайхан үнэртэй, бүгд л гайхаж хардаг. Гэхдээ гундаж хатдаг.

Хөх ягаан. Хөөрөн, хөнгөн, энхрий, аальгүй байхын зэрэгцээ маш хатуу ширүүн, зоригтой байдаг. Эрчүүдийг өөртөө татаж чаддаг. Амархан олдох юм таны сэтгэлийг татахгүй, танд тэмцэл өрсөлдөөн ялалт хэрэгтэй. Харин шагнал тийм ч чухал биш. Та ухаалаг, гэхдээ хүмүүс зөвхөн их зантай, хуурмаг сайхан бүсгүйг л олж хардаг. Үүнд та өөрөө буруутай, та ухаантай гэдгээ харуулдаггүй. Дурлалд бол бүр хөнгөмсөг. Хажуунаасаа өөрийгөө харвал, та өөртөө л хайртай гэдгээ мэдрэх болно. Таны хувьд тоглоом шиг зүйл бусдын хувьд сэтгэлийн шаналал болдог. Та шүүслэг, амттай бөөрөлзгөнөтэй адил. Гэхдээ авч идэхийг хүссэн хэн ч, өргөсөнд хатгуулдаг.

Цагаан. Энэ бол өнгө биш, ямар ч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өхгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун, бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан нь дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой, үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг, тусархаг. Гэхдээ бусдаас хэтэрхий хол, хүйтэн, хөндий байна гэсэн зэмлэл хүртэж л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ? та цаёаар бүрхсэн талтай адил хүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно, гэвч түүгээр зугаалхыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.

Хар. Оньсого мэт байдлыг, мөн гадаад ертөнцөөс тусгаарлах хүсэлтэйг илэрхийлнэ. Та зожиг болгоомжтой, ямар нэгэн юманд таныг албадхыг тэвчдэггүй. Бардам, ухаалаг, дэгжин, хошигнох чадвартай. Дотны хүмүүсийн халамж анхаарлыг үнэлж тэдний төлөө юу ч хийхэд бэлэн, гэхдээ таны нөхөр болоход хэцүүв та өөрөө өөдрөг үзэлгүй ч, сонирхолтой хөгжилтэй хүмүүстэй харилцахыг хүсдэг. Заримдаа та анхаарлын төвд байдаг ч, удаан тйим нөхцөлд байх дургүй, хэсэг хугацаанд ганцаараа хүчээ сэлбэхийг хүснэ. Та өвөрмөц бие хүн, гэхдээ ихэнхдээ бусад чинь таныг ойлгодоггүй. Та саргүй харанхуй шөнөтэй адил бусдад тайван байдлыг авчирдаг чзаримыг нь харин үхтэл нь айлгадаг.

Саарал. Тайван, ухаалаг хүний өнгө. Та бусдаас өөрийн бодгиалаа нуухыг хичээдэг. Та хаана ч албарху, ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй байхыг хүсдэг. Та ингэснээрээ бусдын дунд байр суурий эзэлж, өөрийгөө сонсдог болгож чадна гэж үздэг. Хэзээ нэгэн цагт энэ хэрэг болсон байх ч, харин одоо бие дааж өөрийгөө харуулсан цагт зогсох юм биш үү? Та амьдралдаа олон ззүйлсийг алдсан юм шиг санагддаг бололтой. Таны дотоод ертөнц рүү хэн ч өнгийхгүй, та ч урихгүй. Харин үүнийг хийгээд үзвэл яах бэ? саарал өнгө бол хүмүүсээс өвс, чулуу зэрэг сонирхол татах бүхнийг нуухыг оролдсон тоос юм.

Бор. Энхрий ялдам, сайхан сэтгэлийн өнөг. Амьдралын ямар ч нөхцөлд амархан дасан зохицдог. Бүгдэд хийцүүлэх дуртай, асуудалд орооцолдох дургүй. Гэр бүлийн үнэт зүйлсийг эн түрүүнд тавьдаг. Таныг хайрладаг хүмүүс, таныг хүрээлээсэй гэж хүсдэг. Ойр дотно хэн ч үгүй бол сэтгэлээр унан гутарч болно. Таныг хүмүүс энгийн гэж боддог. Та ч дотоод ертөнцөө тэдэнд дэлгэж бодол санаагаа асуугаагүй байхад илэрхийлэх дургүй. Та дэндүү дуулгавартай байгаа юм биш үү? Эмэгтэй хүн нүүр нь толбоор дүүрч, арьс нь ширүүсхээс өмнө, арьс нүүрээ хэзээ ч анхаардаггүй. Та ч мөн адил. Хэн ч таны давуу талыг харахгүй ч, дутагдлыг бүгд хардаг. Ийм байдал танд таалагдаж байна уу?

Нас

12:10 AM | 0 Comments

Хүний нас гэдэг төрсөн цагаас нь одоог хүртлэх хугацааны илэрхийлэл байдаг. Энэ нь зөвхөн биений нас гэхэд хэлсдэхгүй болов уу. Тухай хүний өссөн орчин эргэн тойрны хүмүүсийн харилцаа гаднах нөлөөнөөс шалтгаалж биений нас сэтгэхүйн нас харилцан адилгүй байдаг. Та өөрийнхөө сэтгэхүйн насыг сонжоод үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй.


Дараах дөрвөөс дажгүй санагдсан аль нэгнийгээ сонгоорой.
сонжоо

1. Арслан 2. Нисдэг таваг

3. Хөлөг онгоц 4. Нохой


1. Жинхэнэ нас + 10н нас
Та юу ч байсан би л хийхгүй бол болохгүй бүтэхгүй гэж боддог нэгэн ажээ.
Арсланг сонгосон та эрх мэдэлд дуртай бөгөөд өдөр тутам тулгамддаг асуудал болгоныг өөрөө л шийдэхийг хүсдэг. Та бусдаас хоёр дахин их хариуцлагатай түүнийгээ ч гайхамшигтайгаар ухамсарласан нэгэн. Гэвч энэ нь таныг амархан ядаргаанд оруулах шалтгаан болдог.
Ухамсартай хариуцлагатай таны сэтгэхүйн нас жинхэнэ наснаас чинь 10н насаар их юм байна. Юм болгонд өөрийгөө дайчлах гэж хүчлэлгүй хааяа ч гэсэн зугаацаж хөнгөхөн уян налархай сэтгэвэл амьдрал тань улам хөгжилтэй болно шүү.


2. Жинхэнэ нас - 10аас 15н нас
Та уламжлагдан ирсэн ёс заншил ч гэсэн цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөх ёстой гэж боддог нэгэн.
Нисдэг тавгийг сонгосон та байнга шинэ содон зүйлийг эрж хайдаг, ирээдүйгээ төлөвлөх дуртай ажээ. Ийм хүмүүс багаасаа эцэгээ харж түүний үйл хөдлөлийг дуурайж өссөн байх нь элбэг. Иймд нийгэмд ч өөрийгөө авч явах чадвар сайтай байдаг. Та их чадварлаг бөгөөд шинэ юмыг хүлээж авахдаа дуртай өөрийн байгаа газартаа шинэчлэлт хийж чаддаг нэгэн. Таны сэтгэхүйн нас жинхэнэ наснаас чинь даруй 10-аас 15н нас залуухан.
Ямар нэгэн шинэчлэлт байнга л эсэргүүцэлтэй тулгардаг. Бууж өгөлгүй өөрийн залуухан эрч хүчээ ашиглах юм бол таны талд орох хүн н ирж л таарна.


3. Сэтгэхүйн нас тодорхойгүй
Та багаасаа эхтэйгээ их дотно өссөн үү?
Хөлөг онгоцыг сонгосон та өнгөрсөн одоог харьцуулан бодох чадвартай бөгөөд ямар нэгэн сайхан дурсамжаа эргэн санах нь танд асуудлаа шийдэх цэнэг болж өгдөг юм байна. Иймд таны сэтгэхүйн нас тухайн үе байдлаас хамааран өөрчлөгддөг өөрөөр хэлбэл та цаг үе, байдал, нөхцөлтэй гайхалтай зохицож чаддаг нэгэн ажээ.
Энэ уян хатан байдлаа ашиглан урьд өмнө нь оролдож байгаагүй зүйлээ туршиж өөрийн ертөнцөө улам баяжуулаарай.


4. Жинхэнэ наснаасаа 10аас илүү насаар залуухан
Та өөрийн эргэн тойронд сэтгэл хангалуун бус байна уу?
Та өөрөө өөрийгөө ихэд хүндэлдэг. Тийм ч учраас өөрийн бодол санаанд туушдаа эсэргүүцэлтэй тулгарвал тулалдах байнгын бэлтгэлтэй байдаг ажээ. Энэ их эрч хүчээ дэмий юманд үрэхгүй байхыг хичээгээрэй. Таны сэтгэхүйн нас жинхэнэ наснаас чинь 10-аас илүү насаар залуухан юм.
Өөрийн бодолдоо туушдаа байх нь сайн хэрэг боловч таны бодол зөв байна гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Хааяа ч гэсэн бусдын бодлыг хүлээж авбал шинэлэг зүйл харагдах болно шүү.

Үүсэл, хөгжил

Нарны аймгийг хийн мананцраас үүссэн хэмээн таамагладаг. Энэ хийн мананцар 4.6 тэрбум жилийн өмнөөс өөр дээрээ нурж эхэлсээр одоогийн нарны аймгийг үүсгэжээ. Энэ хийн мананцар олон гэрлийн жилийн урттай байсан ба нилээд олон тооны одыг үүсгэсэн байж магадгүй.

Улмаар нарны аймаг болж хувирсан манацарын хэсэг болох "нарны өмнөх үеийн хийн мананцар" (pre-solar nebula) нь 7000 - 20,000 астрономын нэгжийн урттай байсан ба одоогийн нарныхаас арай илүү масстай (0.1 - 0.001 нарны массаар) байжээ. Хийн мананцар нурснаар илүү хурдтайгаар эргэлдэх болсон байна. Манацар дахь бодис конденсацлагдснаар доторх атомууд нь өөр хоорондоо илүү давтамжтайгаар мөргөлдөх болов. Ихэнх масс төвдөө цуглуулагдан төвийн хэсэг гадуурхаасаа илүү халуун болсон байна. Татах хүч, хийн даралт, соронзон орон, эргэлт зэрэг нь манацарт үйлчилснээр мананцар хавтгайрч, 200 а.н.-ын диаметртэй, дундаа халуун, нягт ихтэй прото-одтой протогаригний диск болон хувирчээ.

Одоогийн төлөвт орсон нь

100 сая жилийн дараа мананцарын төв дэх устөрөгчийн даралт, нягт ихэссэнээр нар жинхэнэ од болон хувирчээ. Үлдэгдэл хий ба тоосонцороос гаригууд үүсэн бүрэлджээ. Эдгээр тоосонцрууд хоорондоо мөргөлдөж, хоорондоо бага багаар нэгдсээр одоогийн хэм хэмжээндээ (урт нь жилд дунджаар 15 см-ээр нэмэгдсэн) хүрсэн байна.

Дотоод нарны аймагт метан, ус зэрэг молекулууд хөрөхөд тохиромжгүй, хэт халуун байсан тул энд зөвхөн өндөр температурт хайлдаг силикат, металлууд нэгдэж одоогийн хөрст гаригуудыг бүрэлджээ. Арай гадагшаагаа Бархасвадийн татах хүч дахин гариг бүрэлдэхэд саад болж, бага гаригын бүс бий болсон байна.

Үүнээс бүр гадагшаа Бархасвадь, Санчир гаригууд хийн аварга гаригууд болж бүрэлдэв. Далайн ван, Тэнгэрийн ван гаригууд энэ хоёроос бага материалыг цуглуулж, цөм нь устөрөгчид нэгдлүүдийн мөстэй "мөсөн аваргууд" болжээ.

Нар энергийг үүсгэж эхэлснээр нарны салхи хий, тоосонцруудыг цааш түрж, гаригийн бүрэлдэлтийг зогсоосон байна.

Сүйрэл

Одон орон судчаачдын тооцолж буйгаар нар устөрөгчийн нөөцөө шатааж дуусгаснаар нарны аймаг үгүй болно.

Нар устөрөгчийн нөөцөө шатааж, үлдэгдлийг нь шатаахын тулд улам халуун болж байгаа. Иймээс нар нь 1.1 тэрбум жил тутамд 10%-аар тодорч байгаа аж. Одоогоос 6.4 тэрбум жилийн дараа нарны диаметр одоогийнхоосоо 100 дахин томорч улаан аварга од болно. Энэ үед газрын гадарга нэмэгдснээр температур нь багассан байх ажээ. Улмаар нарны гадаад давхраанууд унаж, маш нягттай боловч одоогийн дэлхийн хэмжээтэй цагаан одой од болж хувирна.

Бүтэц

Ерөнхийдөө бол олж тогтоогдсон нарны аймгийн хил хязгаарт Нар, дөрвөн хөрст буюу дотоод гариг, жижиг хэмжээтэй чулуулаг биетүүдээс тогтсон бага гаригийн бүс, дөрвөн аварга том хийн гаригууд, мөн хоёр дахь бүс болох мөстлөг биетүүдээс тогтсон Кюперийн бүс орно. Кюперийн бүснээс цаашаагаа Сарнисан диск, гелиопауз, одоогоор онолын шатанд буй Оортын үүл оршино.

Гаригууд нь нарнаас алслагдсан зайгаар: Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасвадь, Санчир, Далайн ван юм. Эдгээр найман гаригын зургаад нь байгалийн дагуул байдаг ба эдгээрийг заримдаа дэлхийн дагуул сарны нэрээр "сарууд" хэмээдэг. Гадаад гаригууд бүгдээрээ гадуураа тоос зэргээс тогтдог цагираг бүслүүртэй байна. Дэлхийгээс бусад гаригуудын англи нэрүүд бүгд Грек-Ромын домог үлгэрүүдийн бурхад, сахиусын нэрнээс гаралтай байна.

Гурван одой гариг нь Кюперын бүсний хамгийн том биет болох Дэлхий ван; бага гаригийн бүсний хамгийн том биет болох Церер; Сарнисан дискэд орших, хамгийн том одой гариг болох Эдид юм.

Наранд нарны аймгийн нийт массны 99 гаруй хувь байдаг. Үлдсэн 1%-ын массны 90% нь Бархасвадь, Санчир гаригуудад ноогддог. Одоогоор хамгийн их хүлээн зөвшөөрөгдөж буй онолоор, нарны аймаг хийн мананцраас үүсчээ.

Гаригууд

Нарны аймаг найман гаригтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг.

Хөрстэй гариг

Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий, Ангараг багтдаг. Эдгээр гаригууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гариг гэдэг.

Хийн гариг

Хийн гариг болох Бархасвадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг.

Хөрстэй гариг


Буд бол нарны систем дэх наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гариг) орох гариг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.

Уг гариг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргалт хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.

Мөн нягт ихтэйгээрээ дэлхийн дараа орно. Гаригийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч соронзон орон нь сул байдаг.

Буд гариг дээр орчсон хоёр л сансрын хөлөг байх ба үүний эхнийх болох Маринер 10 нь 1974-с 1975 он хүртэл гадаргын 45%-г судласан бол 2008 оны 1 сарын 14-нд очсон MESSENGER хөлөг нь дахин 30%-г судлажээ. MESSENGER хөлөг нь 2009 онд дахин Будад ойртож, 2011 онд орбитод орох юм байна.

Буд гаригийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.

Гаригийн англи нэр болох Mercury Ромын бурхдын хооронд мэдээ зөөдөг байсан далавчтай элч Меркуригийн нэрнээс гаралтай. Меркури бурхан нь Эртний Грекийн Херместэй дүйцэх бөгөөд ийнхүү Буд гаригийн тэмдэг нь Хермесийн кадуцей буюу саваа болно.

Хятад, Солонгос, Япон болон Вьетнамын домгуудад Буд гаригийг усан од гэж нэрлэдэг.

Буд
MESSENGER хөлгөөс авсан Буд гаригийн худал өнгөт зураг

Сугар нь Нарны аймгийн хоёрдахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гариг юм. Сугар гариг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч сугар гариг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаригийг Нарны аймгийн хамгийн халуун гариг болгоно.

Сугар гариг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаригийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаригийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.

Сугар гариг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараахи хэдэн цагт тэнгэрт харагдана. Монголчууд уг гаригийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг.

Сугар

Сугар гариг, бодит өнгөтэйгээр

Дэлхий нь нарны аймгийн 3 дахь гариг юм. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог). Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхий дээрхи улирлын өөрчлөлтийн шалтгаан болно[12].

Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

Аполлон 17-гоос авсан дэлхийн өнгөт зураг
Аполлон 17-гоос авсан Дэлхийн алдарт "Хөх бөмбөлөг" зураг

Ангараг нь нарны аймгийн дөрөв дэх гариг юм. Хоёр дагуултай бөгөөд хөрст гариг. Уг гариг нь маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь Нарнаас алслагдсан байдагтай холбоотой. Уг гаригийн туйлууд дээр нь мөс байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд ус байсан гэж үздэг.

Нарны аймгийн хөрст гаригууд (зүүнээс баруун тииш): Буд, Сугар, Дэлхий, Ангараг

Ангараг гаригийн радиус нь Дэлхийн радиусын хагастай, жин нь 1/10-тэй тэнцэнэ. Ангараг гаригийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархалттай байдаг төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой.

Ангараг гаригийн англи нэр болох Mars нь Ромын дайны бурхны нэр юм. Монголчууд "Улаан нүдэн гариг" гэж нэрлэх нь бий.

Ангараг

Хийн гариг

Санчир нь нарны аймгийн хоёр дахь том гариг (Бархасбадийн дараа), нарнаас зургаа дахь гариг юм. Санчир болон Бархасбадь, Далайн ван, Тэнгэрийн ван нарыг хийн гаригууд гэдэг.

Санчир гариг нь устөрөгч болон бага хэмжээний гели зэргээс тогтоно. Бүтэц нь чулуулаг, мөснөөс тогтох цөм, металл устөрөгчөөс тогтох манти ба хийн гадаад давхраа юм. Гаднах атмосфер нь ерөнхийдөө өнгөлөг биш ч гэсэн хааяа удаа орших онцлогууд бий болдог. Санчир дээр салхины хурд 1,800 км/цагт хүрэх бөгөөд энэ нь Бархасбадийнхаас харьцангуй их юм. Татах хүч нь дэлхийнх, бархасбадийнхын хүчүүдийн дундаж орчим юм.

Санчир нь мөс, бага хэмжээний чулууны хэлтэрхий, тоосноос тогтох цагирагны системтэй. Гаригийг одоогоор жаран нэгэн дагуул тойрч буйг тогтоосон бөгөөд үүнээс гадна хэдэн зуун дагууланцрууд цагираг дотор оршино. Санчирын хамгийн том дагуул Титан нь нарны аймгийн хоёр дахь том дагуул (Бархасбадийн Ганимедийн дараа орно) бөгөөд Буд гаригаас ч том хэмжээтэй. Үүнээс гадна ихээсэн хэмжээний агаар мандалтай цорын ганц дагуул юм.

Санчирийн англи нэр Saturn нь Ромын хөдөө аж ахуй, ургацийн бурхан Сатурны нэрээр нэрлэгдсэн. Одон орны тэмдэг нь тухайн бурхны хадуур болно
Санчир
Кассини хөлгөөр авсан зураг

Далайн ван нь нарны аймгийн найм дахь гариг юм. Хэмжээгээрээ дөрөв дахь том, массаараа гурав дахь томд тооцогдоно. Далайн ван нь хажуу дахь нягт арай багатай тэнгэрийн ван гаригаас илүү, дэлхийгээс 17 дахин их масстай. Тус гариг нь нарыг ойролцоогоор 30.1 а.н. зайнд тойрно. Тэнгэрийн ван гаригийн орбит бага зэрэг өөрчлөгдөж байсныг үндэслэн 1846 оны 9 сарын 23-нд нээгдсэн далайн ван гариг нь ажиглалтаар бус математик тооцоогоор олдсон анхны гариг болжээ. Энэ үед мөн хамгийн том дагуур болох Тритон нээгдсэн байна. Далайн ванд очсон ганц сансрын хөлөг нь 1989 оны 8 сарын 25-нд очсон Вояжер 2 байжээ.

Далайн ван нь бүтцээрээ Тэнгэрийн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай. Атмосфер нь Бархасбадь, Санчиртай ижил устөрөгч, гели, мөн маш бага хэмжээний нүүрстөрөгч, азотоос ихэнхдээ тогтох ч ус, аммон, метан зэрэг мөсүүд ихтэйгээрээ онцлог. Эдгээр ялгааг гаргахын тулд одон орон судлаачид заримдаа Далайн ван, Тэнгэрийн ванг "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг. Цөм нь мөс, чулуулгаас тогтдог. Гаригийн хөх өнгө нь хамгийн гаднах хэсэгт нь байх маш хэмжээний метанаас шалгаална.

Далайн вангийн атмосфер дахь цаг агаарын үзэгдэл идэвхитэй, их харагддагаараа далайн вангаас ялгагдана. Эдгээр үзэгдлүүд нь нарны аймаг дахь хамгийн хурдан (2100 км/цаг-т хүрнэ) үргэлжилсэн салхины урсгалуудаар явагддаг байна. Нарнаас маш их зайд орших тул далайн вангийн гадна атмосфер нь нарны аймаг дахь хамгийн хүйтэн газруудын нэг юм. Үүлний дээд хэсэгт −218 °C (55 K)-т хүрнэ. Цөм дахь температур нь харин нарны гадаргатай харьцуулахуйц хэмжээнд ба бусад гаригуудын цөмийн температуртай ойролцоо буюу 7,000 K (7,000 °C) орчимд хүрдэг. Далайн ван нь маш бүдэг, эмтэрхий цагирагны системтэй.

Далайн вангийн англи нэр Neptune нь Ромын далайн бурхан Нептуны нэрээр нэрлэгдсэн бөгөөд бөгөөд тэмдэг нь Нептуны сэрээ юм.

Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг
Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг

Тэнгэрийн ван нь нарны аймгийн гурав дахь том, дөрөв дахь хүнд, нарнаас тоолбол долоо дахь гариг юм. Тухайн гариг нь эрт үед мэдэгдэж байсан 5 гаригтай ижлээр ил нүдэнд харагдах ч тод бус байдал, удаан орбитоос шалтгаалж гаригт тооцогддоггүй байв. 1781 оны 3 сарын 12-нд Сэр Уильям Хершель тэнгэрийн ванг нээснийг мэдэгдэж орчин үеийн түүхэнд нарны аймгийн мэдэгдэх хил хязгаарыг ихэсгэсэн анхны тохиолдол болж байв. Үүнээс гадна энэ нь дуран авайгаар олдсон анхны гариг байжээ.

Тэнгэрийн ван нь бүтцээрээ Далайн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай тул одон орон судлаачид заримдаа "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг. Атмосфер нь Бархасбадь, Санчиртай ижил устөрөгч, гелигээс ихэнхдээ тогтох ч бага буцлах температуртай бодис (ус, аммон, метан, маш бага хэмжээний нүүрсустөрөгчид) ихтэйгээрээ онцлог. нарны аймаг дахь хамгийн хүйтэн атмосфертай; хамгийн бага темперутур нь 49 K (−224 °C). Маш нарийн, давхраануудтай үүлэн бүтэцтэй бөгөөд хамгийн доор нь ус, хамгийн дээд давхрааг метан эзлэдэг хэмээн үзэж байна. Тэнгэрийн вангийн цөм хэсгийг мөс, чулуулагаас тогдог гэж үздэг.

Тэнгэрийн ван нь цагирагны систем, соронзон мандал, маш олон дагуултайгаар бусад хийн гаригуудтай ижил. Эргэх тэнхлэг нь нарыг тойрох хавтанд бараг хүрдэгээрээ бусад гаригаас ялгаатай. Ийнхүү туйлууд нь бусад гаригийн экватор байрлах газар орчим оршино.1986 онд Вояжер 2 сансрын хөлгөөс авсан зургаар тэнгэрийн ван нь үзэгдэх гэрлээр онцлог үзэмжгүй гариг болох нь харагджээ. Харин сүүлийн жилүүдэд дэлхийгээс ажиглахад экваторынх нь яг дээр нар орших цэг ойртоход улирлын өөрчлөлт, цаг агаарын үзэгдэл ихсэж буйг ажигласан. Тэнгэрийн ван дээрх салхины хурд нь 250 м/с-д хүрнэ. (900 км/цаг).

Тэнгэрийн вангийн англи нэр Uranus нь эртний Грекийн тэнгэрийн бурхан Ураны нэрээр нэрлэгдсэн.

Тэнгэрийн ван
Вояжер 2 хөлгөөр авсан зураг




Нар

Нар

Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гаригууд нь мананцрын бөөгнөрөлөөс үүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гариг,дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гариг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Astronomy

11:36 PM | 0 Comments

Хаббл дуран авайгаар авсан Гурван маралын оддын орд дахь гараг хөврөлийн мананцрын зураг. Хэмжээгээрээ хэдэн гэрлийн жил хүрэх энэхүү мананцар нь манай Нарны аймаг бүрэлдсэн тэрхүү эртний мананцартай төсөөтэй юм.

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй.

Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарны мананцар хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын дийлэнх нь бөөгнөрсөн төв хэсгийн температур эрс нэмэгдэж, түүнийг тойрон эргэж буй хавтан хэлбэрт тоосонцрынхоос илүү өндөр температуртай болсоор байв. Ийнхүү агшин буй манацар нь эргэлтийнхээ явцад хавтгай хэлбэртэй болж, 200 AU орчим диаметр бүхий гараг хөврөлийн хавтгай үүсгэж, төвдөө нэн халуун бөгөөд өндөр нягттай одны хөврөл үүсгэсэн байна. Энэ шатанд Нар T Tauri ангиллын од байсан гэж үздэг. T Tauri ангиллын оддыг ажиглахад 0.001–0.1 нарны масс бүхий гараг хөврөлийн үүлэнцрээр хүрээлэгдсэн нь олонтаа ажиглагддаг бөгөөд мананцрын массын дийлэнх хэсэг одондоо төвлөрсөн байдаг. Энэхүү дугуй хавтан манацар дахь тодорхой цэгүүдэд массын төвлөрөл үүссэнээр гарагууд бүрэлдсэн байна. Одны хөврөлийн төв дэх ус төрөгчийн даралт хэлбэрэлтгүй нэмэгдсээр 50 сая жилийн дотор халуун цөмийн урвал эхлэх нөхцөл бүрджээ.

Тийнхүү температур, урвалын хурд, даралт, нягт нэмэгдсээр дулааны энерги таталцлын хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Энэ шатанд Нар гол цувааны одны бүх шинжийг олсон билээ.

About

Paradox