
Mercury бол дэлхийн 1/3 - тэй тэнцэх хэмжээтэй гариг юм. -247 хэмээс +768 хэм байдаг. Саарал чулуун гариг бөгөөд галт уулын тогоогоор бүрхэгдсэн нартай хамгийн ойр орших гариг юм.
Venus бол хэмжээгээрээ дэлхийтэй хамгийн ойролцоо гариг юм. Дагуулгүй бөгөөд +858 хэм байдаг. Өтгөн хүчлэн шар манангаар бүрхэгдсэн байдаг бөгөөд гадарга нь галт уул ба уулсаас тогтсон байна.
Дэлхий бол ойролцоогоор 12,755.661 км. -98 хэмээс +104 хэм байдаг. Энэ бол амьдрал оршиж болох хамгийн боломжтой гариг юм. Үндсэндээ чулуунаас тогтсон гариг юм. Нарнаас хол орших 3 дахь гариг бөгөөд гадарга нь ус, агаараас тогтдог. 1 дагуултай ба тэр нь сар юм.
Mars бол хэмжээгээрээ дэлхийн хагастай тэнцүү. 2 дагуултай. -234 хэмээс -30 хэм байна. Нилээн хүйтэн гариг юм. Чулуунаас тогтсон гариг ба нарнаас хол орших 4 дэх гариг юм. Улаан өнгийн чулуулагаар бүрхэгдсэн байх бөгөөд том галт уулстай гадарга нь ан цав ихтэй. Эрдэмтэд эндээс ямар нэг амьдрал олоогүй байна.
Ceres одонцор бол Mars ба Jupiter гаригуудын хооронд оршино. Хөндлөн огтлол нь 80 - аас 160 км орчим байна. Энэ одонцор нь чулуу ба металаас тогтоно. Одонцор гэдэг нь нарны тойрог зам дээр байх чулуулаг юм.
Jupiter бол дэлхийгээс 11 дахин том гариг юм. 60 дагуултай ба -246 хэм байна. Цөм нь бага зэргийн чулуулагаас тогтох бөгөөд дийлэнх хэсэг нь хий ба шингэн төлөвтэй байдаг. Энэ гариг нь нарнаас хол 5 дахь гариг юм. Улбар шар, улаан, шар, бор, цагаан өнгөтэй. Нарны аймгийн хамгийн том гариг ба түүнийг Улаан Нүдэн Гариг ч гэж нэрлэдэг.
Saturn бол дэлхийгээс 9 дахин том гариг. 31 дагуултай ба -260 хэм байна. Цөм нь багахан чулуулагтай ба дийлэнх нь хий, шингэн байдаг. Нарнаас хол орших 6 дахь гариг. Аврага том гариг бөгөөд цагирган бүслүүртэй. Өнгө нь алтлаг, бор, цагаан. Бүслүүр нь алтлаг, бор, цагаан, шар, улаан, ногоон өнгөтэй.
Uranus бол дэлхийгээс 4 дахин том ба -314 хэм байна. 21 дагуултай ба цөм нь багахан чулуурхаг ба ихэнх хийнээс тогтсон гариг юм. Хөх ногоон үүлс гаригийг хүрээлэн оршиж байдаг. Мөн 11 нарийн цагираг хүрээлж байдаг.
Neptune бол дэлхийгээс 4 дахин том ба 11 дагуултай. -321 хэм байдаг ба цөм нь багахан металаас тогтсон хий төлөвтэй гариг юм. Энэ гариг нь хөх үүлс ба бараан цагирагуудаар хүрээлэгдсэн байдаг.
Pluto бол дэлхийгээс маш жижигхэн гариг юм. 1 дагуултай ба -333 хэм байна. Энэ гариг нь хөлдүү мөснөөс тогтсон байдаг. Нарны аймгийн хамгийн жижиг гариг юм. Энэ гариг ихэвчлэн нарнаас хамгийн хол оршдог.1979 - өөс 1999 оны дундуур Pluto - ийн тойрог зам Neptune - ий тойрог замд орж ирснээр Neptune хамгийн хол оршиж байсан.